Онлайн хөтөлбөр нь хөдөө орон нутгийн ЕБС-ын сурагчдад хүрч ажиллах, хичээлээс гадуур сурах боломжийг ойртуулж хүүхэд бүрт чанартай сургаланд хамрагдах ижил боломжийг бий болгох зорилготой.
Бид тууштай суралцаж амжилт гаргаж, төлөвшиж чадсан сурагчдаа "Оюутан-сургагч" хөтөлбөрт хамруулан хамтран ажиллахаас гадна амжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн сурах хүсэл эрмэлзлэлтэй хүүхдийг “Ома” сангийнхаа тэтгэлгээр ахисан шатны сургалтандаа хамруулж байна.
Мөн Герман улсын өндөр чанартай их дээд сургуульд суралцах боломжийг эрэлхийлж байгаа хүүхдүүдэд туслах зорилгоор Англи Герман багштай ярианы хичээл, мөн програмчлалын чиглэлээр мэргэших сонирхол бүхий хүүхдэд зориулсан програмчлалын "С" хэлний сургалтуудыг явуулж байна.
Зургийн авьяасыг хөгжүүлэх, цаашдаа уран бүтээлийг нь сурталчлан түгээх зорилгоор байгуулагдсан “Thim” хөтөлбөрт хөдөө орон нутгийн авьяаслаг хүүхдүүдийг хамруулж байна.
Манай байгууллага сургалт үйл ажиллагаагаа орон зайнаас үл хамааран онлайн орчинд явуулж алслагдмал аймaг, сумдын хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд хүрч чаддагаараа онцлогтой.
Oma сан
THIM сан
Оюутан - Сургагч хөтөлбөр