Дэмнэл ТББ-ын Боловсрол хөтөлбөр нь хөдөө орон нутгийн хүүхдүүдэд хичээлээс гадуур хөгжих, чанартай сургалтанд хамрагдах тэгш боломжийг бий болгох зорилготой.     

 

Манай үйл ажиллагаа орон зайнаас үл хамааран онлайн орчинд явагдаж, алслагдмал аймaг, сумдын хүүхэд багачууд, багш нар, эцэг эхчүүдэд хүрч чаддагаараа онцлогтой.

Зарлал

Хичээлүүд

Багц хичээл

 

Өөрсдийгөө хөгжүүлэх сонирхолтой хөдөө орон нутгийн хүүхдүүддээ зориулж  доорхи хичээлүүдийг үнэ төлбөргүй санал болгож байна. Сонирхолгүй хичээлээ сонгож бусад хүүхдүүдийнхээ боломжийг хаах үйлдэл гаргахгүй байх үүднээс бүртгэлийг хураамжаар баталгаажуулна.

Англи хэл: анхан шат 

Багшийнхаа заасан хичээлээс хоцорсон мэт санагдаж байгаа бол энэ хичээлийг сонирхоорой! 

Англи хэл: яриа 

Англи хэлээр ярих чадьараа дээшлүүлэх сонирхолтой бол манай гадны багштай унаган хэлээр нь ярилцаx боломжийг ашиглаарай! 

Герман хэл: яриа

Багштайгаа Англиар харилцах чадвартай бол Герман багшаар хичээл заалгаж Герман хэлний мэдлэг олж аваарай!

Програмчлалын хэл

МТ-ийг өндөр түвшинд суралцаж Ardiono, С ++ хэл дээр код бичих чадвартай болох сонирхолтой, цаашид энэ чиглэлээр мэргэшихийг хүсэж байгаа бол боломж байна!

Мэдээллийн технологи: анхан шат

Өндөр түвшний хичээл буюу код бичих сонирхолтой хэдий ч суурь мэдлэгээ сайжруулах шаардлагатай бол Scratch программчлалын хэл сурангаа мэдлэгээ нэмье!

Ес зүй: 16 эрдэм

Анхаарал төвлөрөлөө сайжруулах, стресс бухимдлаа арилгах, амьдралын ухаанд суралцмаар байгаа бол сонирхоорой!